дэлхий дахинд 178 нийтлэл байна

Украины улс төрийн сургамж

Украинчууд үл ойл­голцож, нэг нэгийгээ алж хороож байгаа эмгэнэлт дүр зургийг бид харж байна. Одоо цаашдаа хэрхэхийг таахад бэрх. Өнгөрсөн намраас хойш үймж шуугисаар байсан энэ оронд Ерөнхийлөгч В.Янукович ор сураггүй алга болж, босогчид Засгийн эрхийг авч, түр цагийн Ерөнхийлөгчийг тавьснаар үйл явдал өрнөж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Украины сургамж

Украин улс тусгаар тогтнолоо зарлаад 22 жил болж байна. Европын хамгийн том нутаг, хүн амтай орны нэг энэ үндэстний хувьд мянган жилийн хугацаанд тусгаар төрөө байгуулсан ердөө гуравхан богино тохиолын нэг нь. Киевийн Русь улс байгуулсан нь удахгүй задран унасан.
#дэлхий дахинд #нийтлэл

Сирийн мөргөлдөөнийг 2013 оны голлох үйл явдлаар нэрлэжээ

2013 оны турш НҮБ-ыг зовоож байсан мөргөлдөөний хоёр голомтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нэрлэжээ. Энэ нь Сири, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь зэвсэгт мөргөлдөөн аж. Хямралын хамгийн ноцтой голомтууд хэмээн бүр нэрлэжээ. 2013 онд Сирийн мөргөлдөөн төсөөлснөөс хавьгүй ихээр хурцадсан, Ливанд нэг сая дүрвэгсэд очсон, Сирид гал зогсоохоос өөр сонголт алга хэмээн Бан Ги Мүн үзэж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Кирсан Илюмжинов: Надад паспорт өгвөл Монголд ирэхэд бэлэн байна

Халимагийн Ерөн­хийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөн­хийлөгч Кирсан Илюм­жиновыг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Xap тaмxи яг xaяaнд чинь ирлээ!

Гадаадын цэрэг Афган орныг захираад 12 жилийн дараа гарах гэж байна. Хэрэв бүтээн босгож, эвлүүлж эвлэрүүлж, хүмүүжүүлж чаддагсан бол 12 жил гэдэг бол их урт хугацаа мэт. Мэдээллийн эрин зуун, даяаршил, хөгжлийн хурдаар хэмжих аваас 12 жилийг огтын үр дүнгүй өнгөрөөгөөд гарч явцгаах гэж байх шиг.
#дэлхий дахинд #нийтлэл

Цаазаар авахуулах ялтан Мурсийн улс төрийн хөрөг

Ерөнхийлөгч асан нөхөртөө цаазын ял хоёр дахиа сонсгох цаг Египетэд ойртлоо. Өмнө нь Мубаракт тийм ял оноогоод, бүх насаар нь хорих болгож зөөллөөд, одоо гэрийн хорионд гаргачихаад байгаа. Харин Мурсийг тэгэх үү? Учир нь өтөл насны биш, залуухан, эрүүл саруул, бас санаатайгаар үйлдсэн ялтай нэгэн.
#дэлхий дахинд #нийтлэл

Хаалга тогших Хойд Солонгосын тэмдэглэл-2

Тэмдэгнээс гадна өөр нэгэн бодол надад байлаа. Тэр нь жирийн нэгэн солонгос айлд орж үзэх. Хүсэлтээ Элчин сайдын яамны ажилтан Мөнхнаранд хэлэв. Тэрээр Хойд Солонгост зургаан жил болсон гэдгээрээ Элчин сайд Ломбо гуайн дараа орохоор цаг хугацааг энд өнгөрөөж яваа залуу дипломатч юм. Түүнээс ч олон жил болж байгаа нэгэн Элчин сайдын яаманд байдаг гэсэн.
#дэлхий дахинд #нийтлэл

Хаалга тогшин буй Хойд Солонгосын тэмдэглэл-1

Хойд Солонгост зорчихын өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд заавар өглөө. Иргэдээс нь элдэв юм асуух хэрэггүй. Удирдагчдынх нь тухай муу үг хэлж болохгүй, аягүй бол монгол хэл мэддэг хүн таарна. Хамаагүй зураг авахуулдаггүй. Гар утас оруулахгүй байх.
#дэлхий дахинд #нийтлэл

Хойд Солонгосыг үзэн ядий

Гачин ороншдээ удирдагчаасаа өөр тарган хүнгүй. Тэхэд манайд бол хаа сайгүй тарган хүмүүс. Энэ биднийг хичнээн сайхан тарган цатгалан аз жаргалтай амьдарч байгааг харуулж байгаа хэрэг. Гэтэл ийм гачинаа мэдэхгүй манай ерөнхийлөгчийг очиход тэр тарган удирдагч нь хүлээгээд авчихгүй их зан гаргаал. Хөөрхий минь тэр ширээний ард хичнээн өрөвдөлтэй суужээн.
#дэлхий дахинд #нийтлэл

Египет гурван сoнголтын өмнө байна

Долдугаар сарын 3-нд дэлхий дахин нэгэн жигтэй явдлын гэрч боллоо. Юу гэвэл түүхнээсээ ардчиллын эсрэг байж ирсэн армиа ардчиллын идэвхтэнүүд нь урьж, сонгуулиар гарч ирсэн, өөрсдийгөө теократ гэж үздэг исламистыг зайлуулжээ. Египетчүүд ийнхүү 2013.07.03 гэдэг түүхэн тэмдэглэлт нэг өдөртэй болоод авлаа. Хожим хэрхэн тэмдэглэхийг бүү мэд?
#дэлхий дахинд #нийтлэл

Атаархах зүйл үгүй ч-4

Үдээс хойш Мөнхийн Ерөнхийлөгчийн төрсөн гэрийг үзнэ. Мангёндэ бол БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ил Суны төрсөн газар. Пенъяны хажууханд байдаг. Мангёндэ хүрэх замыг сайтар арчилдаг нь харваас илт. Удирдагчийнхаа төрсөн гэрийг цэцэрлэгт хүрээлэн болгожээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Бодол ч зогсох мэт...

Чих дөжрүүлсэн нүргээнт Нью-Йоркоос сугаран гарч Нью Жерси рүү давхиулж явлаа. Шинэ газар, шинэ төлөвлөгөө гэгч угаасаа сэтгэлд хөнгөн агаад хөгжимлөг агаар бүрдүүлдгээрээ үргэлж сонирхолтой байдаг биш гэж үү.
#дэлхий дахинд #нийтлэл

Оросын хэмжээгүй засаглалын эх сурвалж

Нэрт социологич Фукуяамагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж” номын хэсгийг Ариунсанаагийн орчуулснаар толилуулж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Египетийн учир шалтгаан гэж нэг юм байна

УИХ-ын энэ намрын чуулганаар Каир дахь Элчин сайдын яамыг хаалгах эсэх дээр санал хураалгахаар Засгийн газраас шийдэх гэж байна. Хэрэв УИХ “добро” өгвөл 1967 онд анх нээгдээд 46 жилийн нүүр үзсэн тэр ЭСЯ хаагдлаа. Каир дахь ЭСЯ маань ингэхэд Африк дахь цорын ганц, Ойрхи Дорнод дахь хоёр ЭСЯ-ны ахмад нь.
#дэлхий дахинд #нийтлэл

Түүхэн гэрч ба Хоёр мангас

Кубын коммунист дэглэмийн талаар дэлхий амаа цангатал ярьдаг бичдэг. Үхширсэн коммунистууд байдаг мэт их хөрш Америк нь хараадаг. Ах дүү хоёр Кастро, одоогийн Төрийн тэргүүн дүү Рауль Модесто Кастро Русын мөхөл сөнөлийг коммунизм судлаачид өдөр судраар нь бараг гаргаад тавьчихсан.
#дэлхий дахинд #нийтлэл

Лениний гурвалсан дурлал

Октябрийн хувьсгалын их удирдагч, манай ахмад хижээл насныхны шүтээн болж явсан их Лениний тухай сонирхолтой, зарим талаар таагүй мэдээлэл энэ номоор дүүрэн буй. Авааль гэргийгээсээ гадна давхар нэг эхнэртэй, гурвуулаа ойр дотно үерхэж нөхөрлөж явсан тухай хэсгээс нь дор сийрүүлэв.
#дэлхий дахинд #нийтлэл

Үүл даргыг дагуулаад явдаг байж...

АНУ-ын дампуурсан хот гэгдэх Детройтыг зорьлоо. Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын нэг хот XXI зуунд дампуурчихлаа гэхээр санаанд багтахгүй байсан юм. Хот дампуурна гэж ер нь яадаг юм бол...”Үл хөдлөх хөрөнгө нэг ам долларт хүрч гэнэ” гэсэн мэдээ бүр ч гайхаш барж байв.
#дэлхий дахинд #нийтлэл

“Дүрэмт хувцас”-ны сүрлэг эрин

Дэлхийн II дайны түүх өгүүлсэн кино, ном зохиол дээр гардаг даа. Би сүр бадруулж байгаа юм биш. Нацистын Германы СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннер, Гитлер Югенд гээд хөвөрч өгдсөгсөн.
#дэлхий дахинд #нийтлэл

Атаархах зүйл үгүй ч ... - 2

“Хэдунхуаг” үзэж дуусмагц буудалдаа ирлээ. Одоо миний чөлөөт цаг. Цагаа харвал 16.30 болж байна. Орой 18.30-д СМТА-ийн дарга хоол өгөх учраас наана нь амжиж юм үзэх хэрэгтэй.
#дэлхий дахинд #нийтлэл

Сири: Тоглоом тоотой нь дээр

Асадын хүрээллийн нөлөө бүхий нэгэн, Гадаад хэргийн дэд сайд Фейсал Мекдад: Иордан, Турк хоёр яалт ч үгүй Сирийн бай болж магад хэмээн сануулга өгсөн ба дахин эшлэх болж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Иран: Хаалга гэнэт нээгдэв!?

Тегеранд 2013 оны 8 дугаар сарын 4-нд шинэ Ерөнхийлөгч Хассан Рухани тангарагаа өргөсөн. Тэр ёслолын мэдээлэл, бичлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Л.Төр-Од надад үзүүллээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Орос орны толгойг эргүүлсэн их Ленин! (2)

Оросын нэрт сэтгүүлч, нийтлэлч, зохиолч Леонид Млечиний Лениний улс төрийн хөрөг номыг манай нэрт хөрвүүлэгч Ц.Даваажав эх хэлнээ буулгаж, миний бие хянан ариусгаж дуусч байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Орос орны толгойг эргүүлсэн их Ленин!

Оросын нэрт сэтгүүлч, нийтлэлч, зохиолч Леонид Млечиний Лениний улс төрийн хөрөг номыг манай нэрт хөрвүүлэгч Ц.Даваажав эх хэлнээ буулгаж, миний бие хянан ариусгаж дуусч байна. Энэ ном мөдхөн НЭПКО хэвлэлийн газрын бүтээгдэхүүн болон уншигчдын гарт очно. Урьдчилан таниулах үүднээс энэ удаа блогтоо хэсэглэн тавьсныг болгооно уу!
#дэлхий дахинд #нийтлэл

“Иракт ардчиллыг цогцлуулчихаад гараад явчихлаа”

Монголын хэвлэлүүдэд Иракийн талаар бишгүй мэдээлдэг. Америк-Иракийн дайн болоод өнгөрсөн мэтээр ойлгох нь ч бий. Монгол цэрэг Иракт алба хашсан тохиолдол бий. Энэ бүхний учир начрыг зөвөөр эргэцүүлээсэй хэмээн дараахи нийтлэлийг толилууллаа.
#дэлхий дахинд #нийтлэл

Тэр тамхилахаар гарсан...

М.С.Горбачев гэдэг өл халзан нөхөр одоо ч амьд яваа. Саяхан LV-ийн рекламд тоглосон байна билээ. Энэ хүн 1985 онд СССР улсын удирдагч болонгуутаа Ленинград (Санк-Петербург) хотод “ускорение” (түргэтгэх) гэдэг шинэ ойлголт гаргасан юм. Үнэхээр нэг их удалгүй СССР улс, социалист систем тэр чигтээ нурсан. Зөнтэй хүн дээ.
#чөлөөт цаг #дэлхий дахинд #нийтлэл

Лалын ахан дүүс дэх Аль-Каеда, эсвэл Аль-Каеда дахь Лалын ахан дүүс

Лалын ахан дүүс гар мухардлаа. Одоо яах вэ? 1928 оноос намтраа дуурсгасан түүхэн хөдөлгөөн хаачих вэ? Египет дэх ээлжит өнгөт хувьсгалаар АНУ-ын ТТГ-ын зуучлагч Мурси зайлуулагдлаа, тэгэхлээр ТТГ-ын дараагийн нэг тэжээсэн бяруу Аль-Каеда байж байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Египет: Хэтэрхий лалжуулсны дараахи тэсрэлт

Египетчүүд 2013.07.03 гэдэг түүхэн тэмдэглэлт нэг өдөртэй болоод авлаа. Хожим хэрхэн тэмдэглэхийг бүү мэд? Тэмдэглэх үү, үгүй юү гэдгийг тус улсад ажиллаж амьдарч, эрх биш гадарлах болсон хүний хувьд би энэ түүхт өдөрт нь үнэлэлт дүгнэлт өгч байна.
#дэлхий дахинд #нийтлэл

Арабын ертөнцийн задрал айсуй?

Тахрирын хоёрдугаар хувьсгал Арабын ертөнц, улмаар лалын ертөнцийн задралын эхийг тавьчихсан байхыг үгүйсгэхгүй. Арабын улсуудын холбоонд Сирийн хямрал сөргөөр тусч, Арабын ертөнцийг тэртэй тэргүй хагалчихсан байж байтал Египетэд исламистууд засгийн эрхнээс хөөгдөн буулаа. Хуваагдал дараахи схемээр явагдлаа.
#дэлхий дахинд #нийтлэл

Марк Палмерын түүхэн гавьяа & Глобал ардчилсан хувьсгал!

Одоогоос 10 жилийн тэртээ 2003 оны 11 дүгээр сарын 6-нд Вашингтон хотноо National Endowment for Democracy гэдэг сан (Ардчилалд туслах үндэсний сан) байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байлаа.
#дэлхий дахинд #нийтлэл

Зөвлөлтийн цэрэг ирсэн, буцсан нэгэн түүх

XX зуунд Монголын нутаг дэвсгэрт зөвлөлтийн цэрэг 1921, 1937, 1945, 1967 онд 4 удаа орж ирж байрласан байх ба Монгол орныг гаднын халдлагаас хамгаалах гэхээсээ илүүтэй оперативын багтаамж, оперативын орон зайгаас нь шалтгаалан буфер бүс, Оросын Сибирийг хамгаалах түшиц газар хэмээн үзэж цэргээ оруулсан байдаг.
#дэлхий дахинд #нийтлэл